MONGOL

Хятадын Олон улсын импортын VII экспо амжилттай өндөрлөө

CRIPublished: 2024-11-11 11:23:10
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Олон улсын импортын VII экспо 11-р сарын 10-нд Шанхай хотноо өндөрлөө. Уг ээлжийн экспогоор жилийн хугацаатай арилжаа худалдааны 80.01 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээр тохиролцсон нь өнгөрөгч удаагийн экспогийнхоос 2 хувиар нэмэгдсэн байна. 11-р сарын 10-ны өдийн 12-цаг хүртэл, давхардсан тоогоор 852 мянган хүн үзэсгэлэнгийн павильонд нэвтэрсэн байна. Өнгөрсөн оны экспотой харилцуулахад уг ээлийн экспогийн олон улсын түвшин улам дээшилсэн байна.

Уг экспод 77 улс орон, олон улсын байгууллага оролцсон юм. Өндөр түвшний гадаадад нээлттэй индрийн үүргийг маш сайн гүйцэтгэсэн байна. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, “Бүс ба Зам” дагуух 104 орны 1585 компани, мөн хөгжлөөр тааруухан 32 орны 132 компани оролцсон байна.

Сэтгүүлч Хятадын олон улсын импортын экспогийн газраас мэдээлснээр, Хятадын Олон улсын импортын VII экспо амжилттай өндөрлөхийг дагалдан VIII экспогийн бэлтгэл ажил эхэлж, дараачийн экспод оролцох шинээр гэрээ хэлэлцээр тохиролцсон аж ахуйн нэгжийн үзэсгэлэнгийн талбай 100 мянган хавтгай дөрвөлжин метрийг давсан гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn