Германы Канцлер итгэл үзүүлэх санал хураалтыг урьдчилан явуулах хүсэлтэй байна
Германы канцлер Олаф Шольц 10-ны өдөр Германы телевизэд өгсөн ярилцлагадаа, Бундестагийн парламентын доод танхим засгийн газарт итгэл үзүүлэх тухай санал хураалт явуулах өдрийг Зул сарын баяраас өмнө товлохыг хүсэж байна гэжээ.
Тэрээр мөн Социал Демократ намаас Ерөнхий сайдад дахин нэр дэвшиж, ирэх жилийн Бундестагийн сонгуульд дахин сонгогдохыг найдаж байгаагаа илэрхийлжээ.
"Хамтын ажиллагааны итгэлцлийн үндэс суурь" байгаагүйн улмаас Шольц энэ сарын 6-ны өдөр Либерал ардчилсан намын дарга Кристиан Линднерийг Сангийн сайдын албан тушаалаас огцруулахаа мэдэгдсэний дараа Либерал ардчилсан нам Социал демократ нам болон Ногоон намтай хамтран байгуулсан эвслийн засгийн газраас гарч байгаагаа зарлав. 6-ны орой Шольц хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бундестаг ирэх оны нэгдүгээр сарын 15-нд засгийн газарт итгэл үзүүлэх санал хураалт явуулахыг санал болгож байна гэжээ. Германы Үндсэн хуульд зааснаар Шольцын засгийн газар итгэл үзүүлэх санал авч чадахгүй бол ерөнхийлөгч ерөнхий сайдын хүсэлтээр Бундестаг тарааж, 60 хоногийн дотор шинэ сонгууль явуулах боломжтой юм.