АПЕК-ийн удирдагчдын уулзалтын долоо хоног Перугийн нийслэлд нээгдэв
Орон нутгийн цагаар 11-р сарын 10-нд Перу улсын нийслэл Лима хотод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын АПЕК удирдагчдын уулзалтын долоо хоног арга хэмжээ нээлтээ хийлээ. Уулзалтад Ази, Номхон далайн бүс нутгийн 21 эдийн засгийн цогцын засгийн газрын тэргүүн, өндөр албан тушаалтнууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо. АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын 31 дэх албан бус уулзалт 11-р сарын 16-нд болно.
Энэ удаагийн АПЕК-ийн уулзалт нь "Чадавх, хүртээмж, өсөлт" сэдвийн хүрээнд нээлттэй, чөлөөтэй, хүртээмжтэй худалдааг бэхжүүлэх, нийгмийн олон салбарыг хамарсан эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, дэлхийн эрчим хүчний өөрчлөлтийг ахиулах, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай эдийн засгийн үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдлыг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилтуудын эсрэг ажиллах уян хатан байдлыг бий болгоход чиглэх юм байна.
Дарга орны хувьд Перу улс нь АПЕК-ийн ажлын зохицуулалт, дэг журмын дагуу 2023 оны эцсээс 2024 он хүртэл эдийн засгийн удирдагчдын уулзалт, гадаад харилцаа, худалдааны сайд нарын уулзалт, дээд албан тушаалтнуудын уулзалт, бизнесийн зөвлөх зөвлөлийн ABAC хурал, судалгааны төвүүдийн холбоо зэрэг 160 гаруй талбай уулзалтыг зохион байгуулна.