Япон ерөнхий сайдад нэр дэвшүүлэх сонгууль хийхээр байна
Японы засгийн газар 11-р сарын 11-нд Засгийн газрын хуралдаан хийлгэж, Шигэрү Ишибагийн Засгийн газрыг бүхэлдээ огцруулсан байна. Өнөөдөр өглөө Япон ээлжит бус чуулган хуралдуулж, үдээс хойш Төлөөлөгчдийн танхим болон Сенатын бүгд хурлаар ерөнхий сайдад нэр дэвшүүлэх сонгууль явуулах юм байна.
Шигэрү Ишиба ерөнхий сайдаар улиран сонгогдох боломжтой бөгөөд тухайн өдрийн шөнө Шигэрү Ишибагийн хоёр дахь ээлжийн засгийн газраа бүрдүүлэх болно гэж талууд урьд нь төсөөлж байсан юм.
10-р сарын 1-нд, Шигэрү Ишиба Японы 102 дахь ерөнхий сайдаар томилогдсон боловч тушаалд гарсныхаа найман өдрийн дараа төлөөлөгчдийн танхимыг огцруулахаа зарласан нь дайны дараах Ерөнхий сайдаар сонгогдсоны дараа Төлөөлөгчдийн танхимыг хамгийн хурдан тараасан үйл хэрэг болсон байна. Дараа нь 10-р сарын 27-нд Төлөөлөгчдийн танхимын шинэ ээлжийн сонгуулийн саналыг тоолсны үр дүнд Либерал Ардчилсан нам болон Цэвэр бодлогын намаас бүрдсэн эрх баригч эвсэл ялагдаж, шинэ ээлжийн Төлөөлөгчдийн танхимын талаас илүү суудлыг авч чадаагүй юм. Японы Үндсэн хуульд зааснаар Төлөөлөгчдийн танхимын сонгууль явуулснаас хойших 30 хоногийн дотор эрхбиш ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх сонгуулийг явуулах ёстой юм.
Дүрмийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх сонгуулийг эхлээд төлөөлөгчдийн танхим, дараа нь Сенатын дарааллаар явуулдаг бөгөөд эхний шатны санал хураалтад талаас илүү хувийн санал авсан хүн ялалт байгуулах юм байна. Төлөөлөгчдийн танхимын эхний шатны санал хураалтаар ялагчийг шууд тодруулах боломжгүй гэж Японы хэвлэлүүд төсөөлөн мэдээлж байна. Хоёр дахь шатны санал хураалт буюу эцсийн үр дүнд Либерал ардчилсан намын дарга Шигэрү Ишиба болон хамгийн том сөрөг хүчин болох Үндсэн хуульт ардчилсан намын дарга Ёшихико Нода нарын хооронд явагдах боломжтой гэж тамгалж байгаа аж. Энэ нь Японы түүхэнд Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал хураалт хоёр дахь шатанд хүртэл явагдсан тав дахь тохиолдол болох юм. Ийм тохиолдол гучин жилийн өмнө 1994 онд болж байсан юм.