MONGOL

Экспод оролцогчид ганзага дүүрэн буцлаа

CRIPublished: 2024-11-10 14:41:04
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын олон улсын импортын экспо нь бүтээгдэхүүнээс танилцуулах индэр бөгөөд хамтын ажиллагааны индэр м. Экспог зохион байгуулсан зургаан хоногийн хугацаанд улс орнуудын аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийн боломжийг хуваалцаж, гэрээ хэлэлцээ байгуулж, ганзага дүүрэн буцлаа.

Америкийн Хөдөө Аж Ахуйн Яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Жэйсон Хафмайстэр: Долоо хоногийн турш аж ахуйн нэгжүүд гэрээнд гарын үсэг зурахад нь гэрч болсондоо маш их баяртай байна. Хятадын аж ахуйн нэгжүүд болон Америкийн экспортлогчдын хамтын ажиллагаа өргөжсөөр байна. Зах зээлийг хөгжүүлэх, сурталчлах бидний хүчин чармайлт үр дүнд хүрч, гэрээнд гарын үсэг зурах нь энэ удаагийн экспогийн гол онцлог болсон гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хөдөө аж ахуй бол Америк, Хятадын харилцааны маш амжилттай жишээ юм. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт АНУ, Хятад хоёрын хооронд хамтран ажилласан баярлаг туршлага бий. Үзэсгэлэнд бид идэвхтэй оролцох болсон шалтгаан нь нэг тэрбум гаруй хүн амтай, тасралтгүй хөгжиж буй Хятадын зах зээлээс илүү том зах зээл байхгүй. Хятадын эдийн засаг өссөөр байгаа бөгөөд хүмүүсийн хүнсний хэрэглээний тоо хэмжээ, чанарт тавигдах шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Тэгэхээр Хятад бол бидний хувьд маш сонирхолтой зах зээл юм. Хятадын зах зээлд өсөх орон зай хэвээр байгаа бөгөөд АНУ-ын хувьд асар их боломж байгаа гэдэгт бид итгэж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn