MONGOL

Филиппиний "хууль бус хууль"-ийн цаана нуугдаж буй улс төрийн тооцоо

CRIPublished: 2024-11-10 09:23:10
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос 8-ны өдөр "Далайн бүсийн тухай хууль" болон "Арал ба тэнгисийн зурвасын тухай хууль" хэмээгчид гарын үсэг зурж, Хятадын Хуан-Яньдао арал, Наньша арлуудын ихэнх арлууд, холбогдох далайн бүс нутгийг Филиппиний тэнгисийн бүсэд хууль бусаар оруулсан байна. Филиппиний энэхүү үйлдэл нь Өмнөд Хятадын тэнгисийн арбитрын хэргийг хууль бусаар шийдвэрлэсэн шийдвэрийг дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулах гэсэн оролдлого төдийгүй үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги, гадаад бодлогын хүрээнд одоогийн засгийн газрын улс төрийн "нууц алхам" юм.

Цаг хугацааны үүднээс авч үзвэл Филиппиний "Тэнгисийн бүс нутгийн тухай хууль" хэмээгч нь санал оруулсан цагаас хойш эцсийн гарын үсэг зурах хүртэл 13 жил зарцуулсан бөгөөд "Арал ба тэнгисийн замын тухай хууль" ч мөн адил удаан хугацаанд яригдаж байсан. Тэгвэл яагаад одоо гарын үсэг зурахаар шийдсэн бэ? Хятадын Өмнөд Хятадын тэнгисийн судалгааны хүрээлэнгийн Дэлхийн тэнгисийн цэргийн судалгааны төвийн захирал Чэнь Шянмяо дүн шинжилгээ хийхдээ, Филиппин АНУ-ын сонгууль дууссаны маргааш нь хоёр хуулийн төсөлд гарын үсэг зурсан нь санамсаргүй хэрэг биш, үүнийг гурван талаар задалж үзэж байна. Нэгд, завшааныг далимдуулах гэсэн оролдлого, олон улсын үймээн самуунтай нөхцөл байдал, саяхан дууссан АНУ-ын сонгуулийг далимдуулан хуулийн төлсөл баталж, бүс нутаг болон улсын дарамтыг бууруулах. Хоёрдугаарт, уг хуулийн төсөлд гарын үсэг зурснаар Өмнөд Хятадын тэнгист хийж буй хууль бус үйлдлүүдийг нь "хууль бус хууль"-р халхавч болгож, Америкийн шинэ засгийн газарт Филиппинд дэмжлэг үзүүлэх дарамт үзүүлэх. Гуравдугаарт, Америкийн засгийн газрын байр суурийг тандах, Америкийн дэмжлэгийг хүссэн оролдлого юм.

Филиппин улс хичнээн сайн тооцоолсон ч оролдлого нь хэзээ ч биелэхгүй. Энэ хоёр хуулийн төсөл нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, Өмнөд Хятадын тэнгис дэх тэнгисийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, талуудын үйл ажиллагааны тунхаглалд онцолсон "яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэх" чухал зарчмыг зөрчиж байна. Энэхүү үйлдэл нь мөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн хууль бус бөгөөд хүчингүй үйлдэл юм.

Өмнөд Хятадын тэнгис энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны тэнгис байх ёстой. Гэсэн хэдий ч Филиппиний хийсэн үйлдэл нь бүс нутгийн ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэлд харшилж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Филиппинд Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашиг сонирхолд халдсан хууль бус үйлдлээ нэн даруй зогсоож, Өмнөд Хятадын тэнгис дэх маргааныг өргөжүүлэх, байдлыг ээдрээтэй болгож болзошгүй ганц талын үйлдлээ даруй зогсоохыг анхааруулж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn