MONGOL

Цас мөсөн хотхоны өвлийн аялал жуулчлал

CRIPublished: 2024-11-07 15:49:05
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хянган давааны бүсэд орших Мөхэ нь Хятадын хамгийн умард нутгийн сум юм. Сүүлийн жилүүдэд орон нутгийн захиргаа нь аялал жуулчлалыг сурталчлан дэмжсэнээр, гэр буудал, гуанз ресторан болон өвөрмөц соёлын үйлдвэрлэл эрхлэх хүмүүс нэмэгдэн, хол ойрын жуулчдыг татаж байна.

Ялангуяа цас мөсийг олж үзээгүй өмнөд нутгийн жуулчдын хувьд Харбиниас Мөхэ хүрэх галт тэргэнд сууж, Хянган давааны өвлийн үзэмжийг сонирхох нь тэргүүн сонголт болж байна.

Тэд Умард туйлын хотхонд хүрч, их ой тайгад амьдардаг Эвэнкүүдийн соёлтой танилцан, цаа буга үзэж, хүн байгалийн хүйн холбоог мэдэрдэг.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn