MONGOL

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

criPublished: 2024-11-06 08:40:24
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Гуравт, хувь заяаны хамтын цогц байгуулахыг баримталж, илүү нээлттэй байх зорилгоо хэрэгжүүлэх шаардлагатай. Хятад улс ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог тууштай баримталж, хөгжиж буй орнуудад даяаршлын ашиг тусыг илүү сайн хүртэхэд дэмжлэг үзүүлэх болно. Хятад улс олон улсын эдийн засгийн байгууллагуудын хүрээнд талуудтай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улс ДХБ-ын "Хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтыг дөхөмчлэх тухай хэлэлцээр" зэрэг ололтуудыг эн тэргүүнд хэрэгжүүлж, нээлттэй дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Хятадын эдийн засгийн сайн суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд Хятадын засгийн газар эдийн засгийг тасралтгүй сайжруулж, дэлхийн хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтөнд илүү хүртээмжтэй болгоход илүү их хувь нэмэр оруулах чадвартай гэж мэдэгдэв.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэн, Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов, Казахстаны Ерөнхий сайд Олжас Бектенов, Сербийн Ерөнхий сайд Александр Вучич нар оролцож үг хэлж, ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконджо-Ивеала, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хуралын нарийн бичгийн дарга Ребека Гринспан видео илтгэл тавьсан байна. 152 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын удирдагчид, улс төр, бизнес, эрдэм шинжилгээний төлөөлөл нийт 1500 орчим хүн нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn