Аюулгүй байдал, сэргийлэлт хамгааллын хамтын ажиллагаа гуравдагч талд чиглэх ёсгүй
Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Японд айлчлах үеэр хоёр тал аюулгүй байдал болон сэргийлэлт хамгаалалтын түншийн харилцааны хэлэлцээр байгуулах гэж байна. Тэгвэл энэхүү хэлэлцээр нь Хятад улсад чиглэж байна хэмээн тухайн орны хэвлэлүүд мэдээлж байна.
Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 11 дугаар сарын 1-нд хэлэхдээ, талууд аюулгүй байдал, сэргийлэлт хамгаалалтын хамтын ажиллагаа өрнүүлэх нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай байх ёстой, харин гуравдагч талд чиглэх юм уу бусад орны аюулгүйн ашиг сонирхлыг хохироох ёсгүй гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Түүхэн хүчин зүйлийн улмаас Японы цэрэг арми, аюулгүйн салбарын үйл ажиллагаа нь олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа хөрш орнуудын анхаарлын төвд байж ирсэн юм. Тиймд Түүхээс сургамж авч, энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлан, Азийн хөрш орнуудынхаа аюулгүйн ашиг сонирхлыг хүндэтгэж, цэрэг арми, аюулгүйн салбартаа болгоомжтой хандахыг Бид Японы талд сануулж байна. Мөн бүс нутгийн улс орнуудын нутаг дэвсгэр, тэнгис далайн эрх ашгийн маргаанд оролцохгүй байж, бүтээлч үүрэг гүйцэтгэхийг ЕХ-д хүсэж байна гэв.