Амттан уу, хор уу?
Филиппин дэх Америкийн Элчин сайдын яам саяхан мэдэгдэл гаргаж, Филиппиний эргийн хамгаалалтын хүчийг шинэчлэхэд Америк 8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэжээ. Өнгөн дээрээ энэ бол Филиппин Америкийн "Энэтхэг-Номхон далайн стратеги"-тэй хамтран ажиллаж Өмнөд тэнгист үймээн дэгдээхийн тулд олж авсан "амттан" юм. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү "амттан"-ы ард Филиппин маш их золиос хийх болно.
Америк Филиппинд дунд тусгалын пуужин байршуулснаас эхэлж ярья. Энэ оны дөрөвдүгээр сард Америк, Филиппиний хамтарсан цэргийн сургуулилтыг далимдуулан "Тайфон" хуурай газрын дунд тусгалын пуужингийн системийг Филиппиний Лузон аралд байршуулсан юм. Энэ нь Америк анх удаа дунд тусгалын пуужингуудыг хилийн чанадад болон Ази-Номхон далайн бүс нутагт байрлуулж байгаа тохиолдол бөгөөд мөн Америк 2019 онд Дунд тусгалын цөмийн зэвсгийн гэрээнээс гарснаас хойш анх удаа ийм стратегийн зэвсгийг байршуулж байгаа явдал юм. Энэ нь Филиппинд "аюулгүй байдал" авчирна гэж Америк мэдэгдэж байгаа ч бодоод үз дээ, цөмийн зэвсэг эзэмшигч гүрэн бусад орны босгон дээр довтолгооны стратегийн зэвсгийг байрлуулна гэдэг яг юу гэсэн үг вэ? Энэ нь бүс нутгийн энх тайванд ноцтой заналхийлж, зэвсгээр хөөцөлдөх, хурцадмал сөргөлдөөнийг бий болгох нь гарцаагүй. Эргэн тойрны олон орны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны дараа Филиппиний армийн төлөөлөгч долдугаар сард "Тайфон" системийг хамгийн сүүлд есдүгээр сар гэхэд Америк руу буцааж илгээнэ гэж мэдэгдэв. Гэвч тун удалгүй Филиппиний армийн хэвлэлийн төлөөлөгч "Тайфон" системийг Филиппинд хэр удаан байрлуулахыг Америк шийднэ ч гэх...
Филиппиний орон гаран байдал хөрш орнуудын дургүйцлийг төрүүлснээр барахгүй дотооддоо ч маш чанга шүүмжлэлд өртсөн юм. Филиппиний одоогийн ерөнхийлөгчийн эгч, Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Айми хэлэхдээ, Маркосын засгийн газар Филиппинийг "аюултай төөрөлд" удирдаж байна гэсэн бол Сенатын цөөнхийн удирдагч Аквилино Пиментел III "эдгээр пуужингийн хөөргөх товчлуурыг Филиппин удирддаггүй тул гадаадынхан Филиппинийг хэзээ тулааны талбар болгохоо шийдэж чадна" гэсэн байна.
Тэгвэл тусгаар тогтносон улсын хувьд Филиппин яагаад “чи миний гэрийн эзэн” хэмээн чанга хашхирч, Америкийн боол мэт аашилж байгаа юм бэ? Үүний цаана олон шалтгаан бий.