MONGOL

Хятад, Америкийн эдийн засгийн ажлын хэсгийн 6 дахь хурал Вашингтон хотноо зохиогдов

CRIPublished: 2024-10-26 16:35:49
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

10-р сарын 25-нд Хятадын Сангийн яамны орлогч сайд Ляо Мин Вашингтон хотод Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн жилийн уулзалтад оролцох үеэрээ Америкийн Сангийн яамны орлогч сайд Жей Шамбаутай хамт Хятад, Америкийн эдийн засгийн ажлын хэсгийн 6 дахь хурлыг даргалжээ. Хуралдаанаар хоёр улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, дэлхийн хэмжээний сорилтуудыг даван туулах арга зам, мөн бага орлоготой улс орнуудад хамтран дэмжлэг үзүүлэх чиглэлээр гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Хятадын тал одоогийн макро эдийн засгийн нөхцөл байдал болон энэ чиглэлд хэрэгжүүлж буй сүүлийн үеийн бодлого, арга хэмжээгээ дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд Америкийн талын Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй нэмэлт татвар, Оросын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхтэй холбоотой асуудлуудад анхаарал хандуулж буйгаа онцолсон байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn