MONGOL

ЕХ-ны 16 орон Израильд шахалт үзүүлэхээр шийджээ

CRIPublished: 2024-10-17 09:55:02
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

НҮБ-ын Ливан дахь түр хүчинд (UNIFIL) бие бүрэлдэхүүнээ оролцуулдаг Европын холбооны 16 орон аравдугаар сарын 16-нд тохиролцоонд хүрч, UNIFIL-ыг дахин халдлагад өртөхөөс сэргийлэхийн тулд Израильд илүү шахалт үзүүлэхээр шийджээ.

Италийн Батлан хамгаалах яамны 16-ны өдөр нийтэлсэн мэдээнээс үзвэл, Италийн Батлан хамгаалахын сайд Гидо Кросетто болон Францын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорни мөн өдөр Европын холбооны 16 орны Батлан хамгаалахын сайд нарын онлайн хурлыг хамтаар даргалсан байна. Ирланд, Герман, Испани, Австри, Грек, Польш, Финланд, Унгар, Нидерланд, Хорват, Латви, Эстони, Мальта, Кипр зэрэг орнуудын төлөөлөл хуралд оролцов.

Сүүлийн үед UNIFIL-ийн хүчин Израилийн армийн халдлагад олон удаа өртөж, НҮБ-ын энхийг сахиулагч олон хүн шархаджээ. Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху 13-ны өдөр хэлэхдээ, Ливаны Хезболла UNIFIL-ыг "хүний бамбай" болгон ашиглаж байна, Израилийн арми UNIFIL-д дайны бүсээс гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан ч тэд татгалзсан байна. UNIFIL сүүлийн хэдэн өдөр олон удаа халдлагад өртсөн ч өөрийн байранд тууштай байх болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш илэрхийлэв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn