MONGOL

2023 онд Хятад улс 124 ордыг шинээр нээжээ

CRIPublished: 2024-10-16 13:02:38
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2023 онд Хятад улс 44 том хэлбэрийн, 52 дунд хэлбэрийн, 28 жижиг хэлбэрийн нийт 124 ашигт малтмалын шинэ ордыг нээсэн байна. Үүнийг сэтгүүлч 15-ны өдөр Тяньжинь хотод болсон 2024 оны Хятадын олон улсын уул уурхайн бага хурлаас мэдээлсэн байна.

Байгалийн нөөцийн яамнаас гаргасан "Хятадын эрдэс баялгийн тайлан 2024"-д, Хятад улсад шинээр нээгдсэн ашигт малтмалын нөөцийн эхний тавд, барилгын шохойн чулуу 16 газар, бал чулуу 10 газар, цементийн шохойн чулуу 9 газар, барилгын боржин чулуу 7 газар, энгийн флюорит 6 газар орж байна.

Өнгөрсөн онд Хятадын газрын тос, байгалийн хийн бус ашигт малтмалын олборлолтын салбар шинэ ахиц дэвшил гаргаж, 428 газарт ашигт малтмалын үе шаттай олборлолт хийж дуусгасан юм.

2023 онд Хятадын газрын тос, байгалийн хийн болон газрын тос, байгалийн хийн бус геологийн олборлолтын хөрөнгө оруулалт 113 тэрбум 820 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.7 хувиар нэмэгдэж, гурван жил дараалан эерэг өсөлтөө хадгалсан байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn