MONGOL

Палестины ард түмний хууль ёсны эрх ашгийг үр дүнтэй хамгаалахыг Хятад улс уриалав

CRIPublished: 2024-10-03 14:10:35
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Аравдугаар сарын 2-нд, Хятадаас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагад суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Чэнь Шюй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 57-р чуулганы Палестин болон Арабын эзлэгдсэн бусад газар нутгийн хүний эрхийн байдлын талаарх ерөнхий хэлэлцүүлгийн үеэр үг хэлж, Палестины асуудлаарх Хятадын байр суурийг тодорхойлов.

Чэнь Шюй хэлэхдээ, Палестины асуудал 70 гаруй жил үргэлжилж, Палестины ард түмэнд асар их хохирол учруулсан юм. Газын зурваст мөргөлдөөн эхэлснээс хойш бараг нэг жил болж байгаа хэдий ч тулаан үргэлжилсээр байгаа бөгөөд Ливанд дайн эхэлсэн нь "хоёр улсын шийдэл"-ийн хэрэгжилтийг улам хүндрүүлж байна. Хятад улс Палестин болон эзлэгдсэн Арабын бусад газар нутаг дахь хүний эрхийн байдалд дээд түвшинд анхаарал хандуулж, Палестины ард түмний хууль ёсны үндэсний эрхээ сэргээхийн төлөөх шударга ёсны үйл хэргийг тууштай дэмжиж, гэм зэмгүй энгийн иргэд, ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүдийг хохироосон бүх үйлдлийг эсэргүүцэн, буруушааж байна. Хятад улс нэн даруй өнө батын гал зогсоож, мөргөлдөөнийг хурцатгаж, бүс нутгийн байдлыг даамжруулах аливаа үйл ажиллагааг зогсоож, Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн гамшгийг үр дүнтэй намжаахыг уриалж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn