MONGOL

Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэчлэл дэлхий дахинд шинэ хүчин сэлбэж байна

CRIPublished: 2024-10-02 23:01:40
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Сүүлийн өдрүүдэд, Хятадын Гуйжөү мужийн Пинтан сяньд байдаг Тяньвэнь жижиг тосгонд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хятадын үндэсний баярын амралтаар дотоод гадаадын олон жуулчид энд ирж, дэлхийн хамгийн том, хамгийн мэдрэмж сайтай бөөрөнхий радио дуран FAST болох Хятадын“Тэнгэрийн нүд"-тэй танилцаж байна. 2016 оны 9-р сард ашиглалтад орсноос хойш FAST нь дэлхий дахиныг илүү холоос, тодорхой "харах" боломжийг олгосон төдийгүй хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн нууцыг судлах, олон улсын солилцоо, хамтын ажиллагаанд Хятадын оюун ухаанаа харамгүй зориулсан юм.

Хятадын“Тэнгэрийн нүд"-ийн амжилт бол Хятадын шинжлэх ухаан, технологийн инновацийн ололт амжилтын дүр зураглал юм. Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. 75 жилийн турш "хоёр бөмбөг, нэг хиймэл дагуул"-ыг амжилттай хөөргөснөөс эхлээд Шэньжөү хөлөг сансарт аялж, 10 мянган метрийн далайн гүнийг судлах, сансар судлалын "Чан Э", "Тяньгүн"-ээс Бэйдөү навигаци гээд үе үеийн хүмүүсийн хүчин чармайлтын үр дүнд Хятад улс нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн инновацийн чухал туйл болсон юм. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан 2024 оны дэлхийн инновацийн индексээс үзвэл, Хятад улсын инновацийн индекс өнгөрсөн оныхоос нэг байр ахиж, 11-д орж, эхний 30 орны дотор дунд орлоготой цорын ганц эдийн засгийн цогц болсон байна.

75 жилийн турш, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл нь Хятад маягийн орчин үеийн хөгжилд гол хөдөлгөгч хүч болоод зогсохгүй дэлхийн шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тэгвэл энэ амжилтын цаад нууц нь юу юм бол? Оросын ШУА-ийн Хятад, орчин үеийн Азийн судалгааны хүрээлэнгийн захирал Кирилл Бабаев хэлэхдээ,“Хятадын хамгийн том давуу тал нь урт хугацааны төлөвлөгөө боловсруулах чадвар, засгийн газар болон ард түмний ажил үүргээ гүйцэтгэх хүчин чадалд байгаа. Эдгээр ололт амжилт нь бидэнд итгэх итгэл найдварыг өгч байгаа бөгөөд Хятад улс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг иж бүрэн ахиулах зөв замаар явж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм гэжээ.

Ялангуяа сүүлийн 10 гаруй жилд, зуун жилд тохиож байгаагүй өөрчлөлтүүд газар авч, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, зарим улс орнууд Хятадыг технологийн хувьд хязгаарлаж буй нөхцөл байдалд, Хятад улс шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг өндөр түвшинд ахиулахыг баримталж, шинжлэх ухаан, технологийн хувьсгалын шинэ үе, үйлдвэрлэлийн өөрчлөлтөөс авчирсан хөгжлийн боломжуудыг ашиглаж, тасралтгүй шинэ амжилтууд гаргасаар ирсэн юм.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn