MONGOL

Канад Хятадаас импортоор оруулах цахилгаан автомашинд 100 хувийн нэмэлт татвар ногдуулав

CRIPublished: 2024-10-02 15:23:46
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Аравдугаар сарын 2-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Канад улс Хятадын цахилгаан автомашинд нэмэлт татвар ногдуулж, Хятадын ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах эцсийн жагсаалтыг зарласан талаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Сэтгүүлч: Өмнө нь зарласан Канадын мэдэгдлийн дагуу, Канад улс Хятадаас импортоор оруулах цахилгаан автомашинд 100 хувийн нэмэлт татвар ногдуулахаа 10-р сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжүүлнэ. Мөн өдөр Канад мөн 10-р сарын 22-нд Хятадаас импортолж буй ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд албан ёсоор 25 хувийн нэмэлт татвар ногдуулах жагсаалтыг зарласан. Энэ талаар Худалдааны яам ямар байр суурьтай байна вэ?

Хэвлэлийн төлөөлөгч: Хэсэг хугацааны турш, Канадын тал олон удаа бодит үнэн, олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмыг үл тоомсорлож, олон талын эсэргүүцэл, хориглохыг үл ойшоон, зарим улс орныг дагаж, Хятадад ганц талаас шахалт үзүүлэх арга хэмжээ авч байна.

Канадын ганц талын үйлдэл, худалдааг ивээх үзлийн арга барилын эсрэг Хятад улс ДХБ-д хандан гомдол мэдүүлсэн бөгөөд хуулийн дагуу Канадын холбогдох хязгаарлах арга хэмжээг ялгаварлан гадуурхахын эсрэг мөрдөн байцаалтаа эхлүүлсэн. Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээг авч, Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn