Хятад улс шинэчлэлийг гүнзгийрүүлж өнөөдрийн хөгжилд хүрч байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсан 75 жилийн турш, ядуу хоцрогдонгуй дорно дахины том орон байснаас "цаг үеийг гүйцэж" улмаар "цаг үеийг манлайлан", эдийн засгийн хурдацтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдал гэх хоёр том гайхамшгийг бүтээжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Хятад улс "дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах зайлшгүй, найдвартай хүчин" болсон гэж хэлсэн удаатай. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд Хятад маягийн шинэчлэл нь Хятадын хөгжлийг ахиулаад зогсохгүй дэлхийн энх тайван хөгжил, хүн төрөлхтний дэвшлийн их үйлст нааштай хувь нэмэр оруулсан юм.
Шинэ Хятад улс байгуулагдсанаас 1970-аад оны сүүл хүртэл Хятад улс бие даасан, харьцангуй бүрэн гүйцэд аж үйлдвэрийн систем, үндэсний эдийн засгийн тогтолцоог бий болгож, Хятад маягийн шинэчлэлийн материаллаг суурийг тавьсан юм. Мөн энэ үеэр Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг дэвшүүлж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, олон улсын эрх зүйн үндсэн зарчим болсон юм.
1978 онд өөрчлөлт нээлттэй байх ажиллагаа эхэлснээс хойш, ялангуяа 2001 онд Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэний дараа Хятад улсын орчин үеийн шинэчлэл шинэ төлөв байдалтай болж, эдийн засгийн даяаршилд хүчтэй түлхэц өгсөн юм. 2012 онд болсон Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар хэрэгжүүлж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд гайхамшгийг бүтээгээд зогсохгүй, дээд түвшний нээлттэй байдлыг тасралтгүй ахиулсаар байна.
Хятад маягийн орчин үеийн байгуулалт бол энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн байгуулалт бөгөөд түүнийг ахиулах нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг үр дүнтэй түлхэн урагшлуулах болно. Өнөөгийн байдлаар Хятад улс бол үндсэн хуульдаа энх тайвны хөгжлийг баримталсан дэлхийн цорын ганц томоохон улс бөгөөд цөмийн зэвсэгтэй таван орны дунд цөмийн зэвсгийг урьтаж хэрэглэхгүй гэж амласан цорын ганц орон юм.
Хятад улс Украины хямралыг зохицуулахаас эхлээд Иран, Саудын Арабын энхийн хэлэлцээнд зуучлах, Палестины талуудыг эвлэрүүлэхэд тус дөхөм үзүүлэх хүртэл дэлхийн энх тайвны төлөө шаргуу ажилласаар байна. Цаашид Хятад улс “энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ялалт байгуулах” тугийг өндөрт өргөж, дэлхийн энх тайван, амар амгалан байдал, хүн төрөлхтний хамтын хөгжил дэвшлийг ахиулахыг хичээх болно.