MONGOL

2024 оны Дэлхийн Интернэтийн Чуулга уулзалтын Үжэний чуулган 11-р сарын 19-22-нд болно

CRIPublished: 2024-09-30 18:07:53
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

9-р сарын 30-нд Дэлхийн Интернэтийн Чуулганаас мэдээлснээр, 2024 оны Дэлхийн Интернэтийн Чуулга уулзалтын Үжэний чуулган 11-р сарын 19-22-ны хооронд зохион байгуулагдана.

Энэ оны чуулган нь “хиймэл оюун ухааныг” бүх талаар онцлон авч үзэж, “Хүний төлөө чиглэсэн, ухаалаг бөгөөд эерэг ирээдүйг угтан авцгаая—Кибер орон зайн хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтдаа бүтээцгээе” уриан дор зохион байгуулах болно. Чуулган нь дэлхийн хөгжлийн санаачилга, ногоон дижитал шилжилт, дижитал эдийн засаг, нээлттэй эх сурвалжийн экологийн хөгжил, өгөгдлийн засаглал, кибер хууль эрх зүй, интернэтийн соёлын солилцоо, дижитал боловсрол, залуучууд ба дижитал ирээдүй, хиймэл оюун ухааны инновац ба зохицуулалт, кибер аюулгүй байдлын технологи ба олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон чухал сэдвээр 24 салбар форум зохион байгуулна. Энэ үеэр мөн дэлхийн өнцөг булан бүрээс салбарын шилдэг мэргэжилтнүүдийг урьж, хиймэл оюун ухааны технологи, үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ боломжуудыг хамтдаа эрэлхийлж, шинэ сорилтуудыг даван туулахад хамтран ажиллах болно.

2014 оноос хойш Үжэнь дэх чуулган нь арван жил дараалан амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр олон улсын засгийн газрын агентлагууд, олон улсын байгууллагууд, интернэтийн тэргүүлэгч компаниуд, салбарын холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудаас мянга мянган төлөөлөгчид цугларч, санаа бодлоо солилцож, хамтын шийдэлд хүрдэг билээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn