MONGOL

Шиллер институт: Цөлжилттэй тэмцэх Хятадын үйл ажиллагааг хүндэтгэн үзэх ёстой

CRIPublished: 2024-09-30 16:33:45
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Шиллер институтын Канад дахь салбарын ахлах судлаач Карел Верейкен есдүгээр сарын 10-нд тус хүрээлэнгийн цахим хуудсанд "Мод тарьж, элсийг дарсан Хятад улс нь цөлжилттэй тэмцэх ажилд үлгэр жишээ үзүүлэв" гэсэн гарын үсэгтэй өгүүлэл нийтэлжээ.

Уг нийтлэлд, 2024 оны 6-р сарын 17-ны өдөр бол Цөлжилт, гантай тэмцэх дэлхийн 30 дахь өдөр, мөн “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц” батлагдсаны 30 жилийн ойн өдөр юм. Хятад улс бол газрын доройтлыг тэглэсэн, цөлжилт, хөрсний бохирдлыг бууруулсан дэлхийн анхны орон бөгөөд 2030 он гэхэд газрын доройтлыг саармагжуулах дэлхийн зорилтыг хэрэгжүүлэхэд нааштай хувь нэмэр оруулсан орон гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч зарласан хэмээн тэмдэглэжээ.

Карел Верейкен уг нийтлэлдээ, сүүлийн арван хэдэн жилийн хугацаанд Хятад улс цөлжилтийн сорилтыг даван туулахын тулд шинэ технологи, шинэлэг арга барилыг тасралтгүй судалж байна. Урт хугацааны засан сайжруулах ажлын үр дүнд гол төслийн бүсүүдийн ой, бэлчээрийн ургамлыг үр дүнтэй сэргээж чадсан. Хятад улс хүндрэл бэрхшээлийг даван туулахын зэрэгцээ олон туршлага, сургамж дүгнэв.

Сүүлийн хэдэн арван жилд, Хятад улс цөлжилттэй тэмцэх ажлыг түргэтгэхийн зэрэгцээ олон улсын хэмжээнд өргөн хүрээтэй солилцоо хамтын ажиллагаа явуулж, ижил төстэй сорилттой тулгарч буй улс орнууд, ялангуяа Африкийн орнуудтай туршлагаа хуваалцсан байна. 2005 оноос хойш Хятадын Шинжлэх ухааны академийн Шиньжяны Экологи, газарзүйн хүрээлэнгийн судлаачид семинар, хээрийн судалгаа хийхээр дамжуулан Төв Ази, Африкийн орнуудтай цөлжилттэй тэмцэх технологи туршлагаа хуваалцаж байна. Төв Азид Узбекистан Хятадын эрдэмтэд урт хугацааны турш хамтран ажиллаж, тэнгисийн асуудлыг шийдэх гарцыг хайж ирсэн. Олон жилийн турш хоёр талын эрдэмтэд ус хэмнэж хамгаалах чиглэлээр олон удаа үлгэр жишээ бүс байгуулж, ус хэмнэх технологийг бүс нутагт нэвтрүүлсэн гэж нийтлэлд тэмдэглэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn