MONGOL

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан концерт болов

CRIPublished: 2024-09-30 10:03:41
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан дуу хөгжмийн концерт 29-ний орой Бээжинд болов. Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюэшян, Ли Ши, Хань Жэн зэрэг нам төрийн удирдагчид 3000 гаруй үзэгчдийн хамт тоглолтыг үзэж, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших 75 жилийн гайхамшигтай түүхэн үйл явцыг хамтдаа эргэн санаж, агуу эх орны хөгжил цэцэглэлтэд хамтдаа сайн сайхны ерөөл дэвшүүлэв.

Ардын их хурлын ордны 10 мянган хүний суудалтай ёслолын танхимыг гэрлээр чимж, баярын уур амьсгалыг бүрдүүлэв. "Шар мөрний дуулал", "Эх орны магтаалын дуу", "Өнгөт симфони", "Итгэл ургуулсан газар тариалан", "Залуусын вальс" зэрэг хөгжмийн хөтөлбөрүүд нь шинэ Хятад улс байгуулагдсаны гайхамшигт түүхэн үйл явцыг бүрэн харуулж, эх орны үзэсгэлэнт сайхан уул ус, мөрөн гол, ард түмний аз жаргалтай амьдралыг магтан дуулж, өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжсэнээс хойш Хятадын ард түмэн үзэл санаагаа чөлөөлөн, зориг шийдэмгий урагшилсан оюуны төрх байдлыг дүрслэн тусгасан байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn