MONGOL

Ван И "Хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны дээд хурал"-д оролцов

CRIPublished: 2024-09-27 09:38:24
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 9-р сарын 25-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон "Хиймэл оюун ухааны чадавхийг бэхжүүлэх олон улсын хамтын ажиллагааны дээд хурал"-д оролцов. Хурлыг Хятад болон Замби улс хамтран зохион байгуулав, энэ нь хиймэл оюун ухааны чадавхийг бүтээн байгуулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх, дижитал болон ухаалаг чадавхийг уялдуулан нэгтгэх, "дэлхийн өмнөд бүс" хиймэл оюун ухааны хөгжлийн үйл явцад тэгш ашиг хүртэхэд туслах зэрэг зорилготой юм. Уулзалтад Сербийн Ерөнхийлөгч Вучич, Индонезийн зохицуулах сайд Лухут болон дэлхийн 80 гаруй улс орон, олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид оролцов.

Ван И хэлэхдээ, Ши Жиньпин дарга "Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга"-ыг дэвшүүлж, Хятадын шийдэлийг санал болгож, Хятадын оюун ухаанаар хувь нэмэр оруулав. Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалыг дэмжихийн тулд дараах хэдэн зарчмыг баримтлах ёстой гэж Хятадын тал үзэж байна: Нэгдүгээрт, бүх талаар тэнцвэртэй байхыг баримтлах ёстой, системчилсэн сэтгэхүйг баримтлан бүх талаар тэнцвэртэй ахиулж, хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, шударга, бүх нийтэд ашигтай байхыг баримталж, хиймэл оюун ухааны ногдол ашгаас бүх улс оронд ашиг өгөх ёстой. Хиймэл оюун ухааныг ноёрхлоо хадгалах, давуу тал руу тэмүүлэх хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Гуравдугаарт, олон талт үзлийг баримталж, НҮБ-ын хүрээнд бүх улс орны олон нийтийн оролцоотой хиймэл оюун ухааны засаглалын механизмыг бий болгож, бүх улс орон тэгш оролцож, тэгш ашиг хүртэх ёстой.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn