Хятад-АСЕАН-ы 21 дэх яармаг Наньнинд зохиогдоно
9-р сарын 21-нд Камбожоос самар, шар айраг, боржин чулуу болон бусад үзмэрүүд дүүрэн ачсан чингэлэг Хятадын Наньнин хотын гаалийн хяналтан дор Гуаншигийн Жуан үндэстний Өөртөө Засах Орны Наннин олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд хүрэлцэн ирлээ. Ингэснээр Хятад-АСЕАН-ы 21 дэх экспогийн бэлтгэл ажил бүрэн хангагдав.
9-р сарын 24-28-ны хооронд Хятад-АСЕАН-ы 21 дэх яармаг Наньнин хотод болох гэж байна. Наннин хотын гаалийн газар импортын үзмэрийн гаалийн бүрдүүлэлтийн үр ашигтай байдлыг хангахын тулд үзэсгэлэнгийн хяналтын үйлчилгээг оновчтой болгож, үзмэрийн тусгай суваг байгуулах, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэнг хөнгөвчлөх журмыг хялбарчлах зэрэг тохиромжтой 15 арга хэмжээг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн Хятад-АСЕАН-ы экспод Наннин хотын гаалийн газар АСЕАН-ы 10 орны бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, батаа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн жилийдүүнхээс 2.3 дахин өссөн байна. Үзэсгэлэнд АСЕАН-ы тусгайлсан бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүтээгдэхүүн, дагалдах хэрэгсэл, гэр ахуйн бүтээгдэхүүн, барилгын материал зэргээр голлож байна.
Энэ оны эхний 8 сард Хятадын Гуанши-гаас АСЕАН-д хийсэн импорт экспортын хэмжээ 244 тэрбум 130 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.8%-иар нэмэгдэж, мөн үеийн Гуаншигийн гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 52.6%-ийг эзэлж, АСЕАН-ы орнууд нь Гуаншигийн хамгийн том худалдааны түнш болоод байна.