MONGOL

Хятад маягийн орчин үеийн хөгжлийн боломжуудыг хуваалцана

CRIPublished: 2024-09-20 19:55:50
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Есдүгээр сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: 2021 оны 9-р сарын 21-нд Ши Жиньпин дарга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэхүү "санаачилга"-г олон улсын хамтын нийгэмлэг маш өөдрөгөөр хүлээн авсан. Санаачилгын хэрэгжилтийн үйл явц, дараагийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг танилцуулна уу?

Мао Нин хэлэхдээ, сүүлийн гурван жилд дэлхийн хөгжлийн санаачилга 100 гаруй улс орон, НҮБ зэрэг олон улсын байгууллагын дэмжлэг, оролцоог хүлээсэн. “Дэлхийн хөгжлийн санаачилгын түншийн бүлэг”-т 80 гаруй улс нэгджээ. Хятад улс дэлхийн хөгжил, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааны сан байгуулж, 150 гаруй төслийг дэмжин, дэлхийн хөгжлийг дэмжих төвүүдийн сүлжээ эрчимтэй өргөжиж байна. Дэлхийн хөгжлийн санаачилга Хятадаас эх үүсвэртэй, харин үр дүн, боломж нь дэлхийнх юм.

Удахгүй болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр ГХЯ-ны сайд Ван И "Дэлхийн өмнөдийн орнуудыг дэмжих Дэлхийн хөгжлийн санаачилга - Хятадын үйл ажиллагаа"-ны нээлтэд оролцож, хөгжлийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг талуудтай хэлэлцэх юм. Мөн талуудтай дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад маягийн шинэчлэлийн хөгжлийн боломжуудыг үргэлжлүүлэн хуваалцаж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэж, хамтын хөгжлийг ахиулах болно.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn