MONGOL

ХТРТ, Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яам хэлэлцээр байгуулжээ

CRIPublished: 2024-09-20 16:53:08
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын тариачдын 7 дахь удаагийн элбэг ургацын баяр болох гэж буйг тохиолдуулан 9-р сарын 20-нд Бээжин хотноо Хятадын Төв радио телевиз, Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яам стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хятадын Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны сайд Хань Жүнь, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн нар ажиллагаанд оролцож, үг хэлэв.

“Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яам, Хятадын төв радио телевизийн стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн дагуу хоёр тал нөөц баялгаа харилцан хуваалцан, давуу талаараа харилцан нөхөж, “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын ажлыг сурталчлах зэрэг талаар хамтран ажиллаж, шинэ хөдөө тосгоныг бүтээн байгуулах ажлыг хамтдаа дэмжиж ажиллах юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn