MONGOL

Орос энэ онд дроны үйлдвэрлэлээ өнгөрсөн оноос 10 дахинаар нэмэгдүүлнэ гэлээ

CRIPublished: 2024-09-20 10:15:24
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ: Орос энэ онд дрон их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байна, өнгөрсөн оны үйлдвэрлэлээс 10 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 9-р сарын 19-нд мэдэгджээ.

Оросын ерөнхийлөгчийн цахим сайтын мэдээлснээр, Путин тухайн өдөр Санкт-Петербургт Цэргийн аж үйлдвэрийн хорооны хурлыг видео хэлбэрээр хийсэн гэлээ. Хурлын үеэр Путин онцлохдоо, өнгөрсөн онд Оросын арми 140 мянга орчим төрөл бүрийн дроныг үйлдвэрлэсэн, энэ онд дахинаар нэмэн үйлдвэрлэх зорилт тавьж байна гэжээ.

Тус өдөр Путин Санкт-Петербург хотын батлан хамгаалах аж үйлдвэрийн үйлдвэртэй танилцаж, олон төрлийн дроныг үзэж танилцсан байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn