MONGOL

Ши Жиньпин Төв Африкийн ерөнхийлөгчтэй уулзав

CRIPublished: 2024-09-07 10:36:02
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

9-р сарын 6-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Төв Африкийн ерөнхийлөгч Фостен Арканж Туадератай Бээжингийн Ардын их хурлын ордонд уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Ноён Ерөнхийлөгч тантай дахин уулзаж байгаадаа таатай байна. 2018 онд та Хятадын Шааньси мужийн Лянжиахэ хотод айлчилж, Хятадын ард түмний нөхцөл байдлын талаар гүнзгий ойлголттой болсон. Та энэ удаад Шаньдун, Чүнчин зэрэг муж, хотуудад айлчилсан нь Хятадын талаарх ойлголтыг улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад, Төв Африкийн бүгд найрамдах улс хэдийгээр далайгаар тусгаарлагдсан ч үргэлж мөр зэрэгцэн ажиллаж, бие биедээ ойр байдаг. Хятад улс энэ боломжийг ашиглан хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны түвшинг тасралтгүй ахиулахад бэлэн байна гэжээ.

Фостен Арканж Туадера хэлэхдээ, Чүнчин, Шаньдун, Тяньжинь зэрэг хотуудад хийсэн айлчлал нь надад болон манай төлөөлөгчдөд нэгдсэн хөгжил, Хятад маягийн шинэчлэл, Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын тухай үзэл бодлын хүчийг үнэлэх боломжийг олгосон. Энэ завшааныг ашиглан Хятад улс олон улсын тавцанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn