MONGOL

Ши Жиньпин Гамбийн ерөнхийлөгчтэй уулзав

CRIPublished: 2024-09-07 10:33:42
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

9-р сарын 6-ны үдээс хойш дарга Ши Жиньпин Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Гамбийн ерөнхийлөгч Адама Барроутай Бээжингийн Ардын их хурлын ордонд уулзав. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Гангладешийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлнэ гэж мэдэгдэв.

Ши Жиньпин хэлэхдээ, та Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бээжинд хоёр дахь удаагаа ирж байна, таныг халуун дотноор угтан авч буйгаа илэрхийлж байна. Бидний сүүлчийн уулзалтаас хойш хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа тууштай ахиж, бид хөгжил, сэргэн мандалтын замд сайн найз, түнш болсон юм. Хятад улс Гамбитай хамтран Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд холбогдох хэрэгжилтийн ажлыг тууштай ахиулж, хоёр ард түмэнд илүү үр өгөөжөө өгөхөд бэлэн байна.

Адама Барроу хэлэхдээ, Намайг Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад урьж оролцуулж буйд баяртай байна. Бээжин өнгөрсөн удаад айлчилж байсан шиг сэтгэл татсан хэвээр байна. Гамби, Хятадын найрсаг харилцаа гүн гүнзгий бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалт хоёр орны харилцааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn