MONGOL

Ши Жиньпин Африкийн холбооны комиссын дарга Мусса Факи Махаматтай уулзалт хийжээ

CRIPublished: 2024-09-03 16:21:22
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

9-р сарын 3-нд ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Африкийн холбооны комиссын дарга Мусса Факи Махаматтай уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Африкийн холбоо бол Африкийн эв нэгдэл, бие даасан байдлыг харуулах, мөн олон улсын хамтын ажиллагааны чухал платформ юм. Сүүлийн жилүүдэд, Хятад улс Африкийн холбоотой улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлж, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажилласаар ирсэн. Хятадын дэмжлэгтэйгээр байгуулсан Африкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв ашиглалтад орж, Африкийн эрүүл мэндийн үйлс, ард иргэд амар амгалан аж төрөн аиьдарч байгааг хараад үнэхээр баяртай байна. Хятад, Африкийн найрамдлын үйл хэрэгт Африкийн холбоо илүү их үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд уг ээлжийн Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтаар боломж болгон Хятад Африкийн холбоо хоорондын олон салбар дахь хамтын ажиллагаа илүү их үр дүнд хүрч, Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогц шинэ шатанд гарахыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Мусса Факи Махамат хэлэхдээ, миний бие Африкийн холбооны даргаар ажиллаад найман жил болж байгаа, эдгээр жилүүдэд Африкийн холбоо, Хятад улс хоорондын харилцаа хурдацтай хөгжсөөр ирсэн. Дурдууштай нь, Африк Хятадын түншийн харилцааг хөгжүүлэх, мөн Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулганы механизмыг байгуулахад Хятадын тал, ялангуяа Ши Жиньпин дарга гарамгай манлайлах үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс зам Зам” -ыг хамтдаа байгуулах, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэрэг томоохон санаачилгууд нь улс орнуудын ард иргэдэд энх тайван, хөгжлийг хуваалцах боломж олгосон юм. Энэ нь “дэлхийн өмнөдийн орнууд” -ын эв нэгдэл хамтын ажиллагаа, мөн дэлхийн засаглалын системийг улам шударга болгоход чухал ач холбогдолтой. Хятад улс үргэлжлэн манлайлах үүрэг гүйцэтгэж, Африкийн орнуудад туслан орчин үеийн шилжилт хийх, дэлхийн энх тайван, хөгжилд илүү их хувь нэмэр оруулахыг Африкийн тал найдаж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn