MONGOL

Ши Жиньпин Эритрейн Ерөнхийлөгч Исайастай уулзав

CRIPublished: 2024-09-02 20:36:13
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

9-р сарын 2-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Эритрейн ерөнхийлөгч Исаиатай Бээжин дэх Ардын их хурлын ордонд уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Эритрей дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд харилцан итгэж, харилцан тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэн. Өнгөрсөн оны тавдугаар сард ноён Ерөнхийлөгч та БНХАУ-д төрийн айлчлал хийсэн бөгөөд бидний хийсэн чухал зөвшилцөл нааштай ахиц дэвшил гаргасан. Эритрей бие даасан гадаад бодлого баримталж, үндэсний бүрэн эрх, нэр төрийг тууштай хамгаалж, Хятад Эритрейн харилцааг стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс авч үзэхийг Хятадын тал сайшааж байна. Хятад улс Эритрейн талтай улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хамтын хөгжилд хүрэхийг хүсэж байна гэжээ.

Исаиа хэлэхдээ, Би 57 жилийн өмнө Хятадад анх айлчилж байсан бөгөөд сүүлийн хагас зуун жилийн хугацаанд Хятад улс ямар их бүтээн байгуулалт хийж, дэлхийг донсолгосон өөрчлөлтийн гэрч болж байна. Хятад улс олон улсад чухал байр суурьтай бөгөөд дэлхийн засаглалын өөрчлөлтийг тэргүүлэх гол хүч болж байна. Эритрей Хятадын харилцаа нь гүн гүнзгий түүхтэй, бат бөх найрамдалтай, найрсаг хамтын ажиллагаатай байж, хоёр тал олон асуудлаар санал нэгтэй байдаг. Хятад улстай тохиролцсон хамтын ажиллагаа нь Африкийн орнууд илүү сайн хөгжилд хүрэх, колоничлол, ноёрхогч үзлийг эсэргүүцэх, олон улсын хамтын нийгэмлэгт эрх тэгш байдал, нэр төрийг олж авахад нь тусалж байна. Эритрей нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байна. Хятад улстай эрчим хүч, дэд бүтэц, далай тэнгис болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Африк-Хятадын хамтын ажиллагаа нь Африкийн олон улсын хамтын ажиллагаанд чухал тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай болж, Африкийн орнуудад сорилт бэрхшээлийг даван туулж, хөгжлийн илүү их боломжийг олж өгч, аюулгүй байдал, тогтвортой байдал, тогтвортой хөгжилд хүрч, Африкийн бүх ард түмэнд үр өгөөжөө өгөхийг Эритрей хүсэж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn