MONGOL

Парисын паралимпийн наадам албан ёсоор нээгдлээ

CRIPublished: 2024-08-29 09:17:13
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Бээжингийн цагаар 8-р сарын 29-ний өглөө Францын Парис хотноо зуны 17-р паралимпийн наадмын нээлт болов. Нээлтийн ёслол дээр, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2024 оны Парисын паралимпийн наадам албан ёсоор нээгдсэнийг зарлав.

Нээлтийн ёслол Парисын Плас де ла Конкорд болон Елисей өргөн чөлөөнд болж, 184 төлөөлөгчдийн багийн 4400 орчим тамирчин оролцов. Паралимпийн наадмын нээлтийн ёслолд эмэгтэйн тэргэнцэртэй туялзуур жадны тамирчин Гү Хайян, эрэгтэйн хүндийн өргөлтийн тамирчин Чи Юнкай нар Хятадын спортын төлөөлөгчдийн багийн далбааг барив.

8-р сарын 28-наас 9-р сарын 8-ны хооронд Францын нийслэл Парис хотноо болох 17 дахь удаагийн Паралимпийн наадам 22 их төрөл тэмцээн, 549 бага төрөл тэмцээнээр явагдах бөгөөд дэлхийн 160 орчим улс орон, бүс нутгаас 4400 гаруй тамирчин оролцоно. Парисын паралимпийн наадамд оролцох Хятадын спортын төлөөлөгчдийн баг 516 хүний бүрэлдэхүүнтэй, үүнд 284 тамирчин, дасгалжуулагч, ажилтан, тэмцээнийг дэмжих ажилтан нийт 232 хүн байна. Энэхүү паралимпийн наадамд Хятадын төлөөлөгчдийн баг 19 том төрөлд оролцох юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn