MONGOL

Гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлийг дэмжиж буйн учир

CRIPublished: 2024-08-16 20:50:23
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

"Хятадын зах зээл эрч хүчээр дүүрэн, засгийн газар дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, иж бүрэн ногоон өөрчлөлтийг дэмжин байршуулж байна". 15-нд Хятадын албаны тал 7 дугаар сарын үндэсний эдийн засгийн гүйцэтгэлийг зарласны дараа, Тесла Глобалын дэд дарга Тао Линь "Олон улсын тойм"-д ингэж хэлсэн байна. Германы амьдралын шинжлэх ухааны “Байер” компани энэ онд Шанхайд Хятадын хамтын ажиллагааны инновацийн төвийг байгуулахад 20 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Үүний зэрэгцээ Францын "Ле Фигаро" сонинд Германы үйлдвэрлэгчид зах зээлд эзлэх байр сууриа хамгаалахын тулд Хятад дахь үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг хүсэж байгаа бөгөөд Германы компаниуд Хятадад урьд өмнөхөөсөө илүү их хөрөнгө оруулалт хийж байна гэж мэдэгджээ.

Германы хуванцар машин үйлдвэрлэгч Арбург компани 8 дугаар сард Хятадад үйлдвэрлэлээ эхлүүлэхээр шийдсэн Швейцарийн "ABB Electric" болон Америкийн "ExxonMobil" компанийн Даяа булангийн нефть химийн төсөл Хятадад хөрөнгөө нэмэгдүүлэхээ зарлав. Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөлөөс гаргасан хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, судалгаанд хамрагдсан гадаадын компаниудын 40 гаруй хувь нь Хятадын зах зээлийн татах хүчин "өсөж байна" гэж үзэж байна. Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа хэдий ч Хятад улс дэлхийн анхаарлыг татсан хөрөнгө оруулалтын халуун цэг хэвээр байна.

Хятадын зах зээл дэх гадаадын хөрөнгө оруулалтын итгэл хаанаас ирдэг вэ? Хариултыг сүүлийн долдугаар сарын улс ардын эдийн засгийн гүйцэтгэлийн тайлангаас харж болно. 7 дугаар сард, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсч, үүнээс тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын өсөлтийн хурд өмнөх сараас 0.4 нэгж түргэсжээ. Үйлдвэрлэлийн индекс өмнөх сарынхаас 0.1 нэгж хурдасч, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны хүлээлтийн индекс үргэлжлэн тэлэх орон зайд байв.

7 дугаар сард Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 хувь нэмэгдэж, өмнөх сарынхаас 0.7 нэгж түргэсэж, 1-7-р сар хүртэлх үйлчилгээний жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 7.2 хувь өссөн байна. Шинэ хэрэглээ өргөжин тэлж, үүнд ухаалаг гэр ахуйн тавилга, зугаа цэнгэл, аялал жуулчлал, дотоодын трэнд бүтээгдэхүүнүүд өсөлтийн шинэ цэг болсон. Сүүлийн үед Хятад улс тоног төхөөрөмжийг том цар хүрээтэйгээр шинэчлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хуучнаар шинийг солих, үйлчилгээний хэрэглээг дэмжих зэрэг олон талын дэмжлэг үзүүлэх баримт бичгийг гаргаж, Хятадын зах зээлийн ногдол ашгийг олохоор гадаадын олон компани тусгай баг байгуулжээ. Хятад дахь Европын худалдааны нийгэмлэгийн мэдээлснээр, тус танхимын 1700 гаруй гишүүдийн бараг тал нь "хоёр шинэ" бодлогын хэрэгжилтийн явцыг дагаж байна гэжээ.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn