MONGOL

Ким Жон Ун Хятад-Хойд Солонгосын найрамдлын хөшөөнд цэцэг өргөв

CRIPublished: 2024-07-27 16:03:05
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 27-ны өдөр мэдээлснээр, БНАСАУ-ын Эх орноо чөлөөлөх дайны ялалтын 71 жилийн ойг тохиолдуулан Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун 26-ны өдөр нийслэл Пхеньян хотод Хятад-Хойд Солонгосын найрамдлын хөшөөнд цэцэг өргөж, хоёр орны найрамдал өнгөрснөө өвлөж, үүрд хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мэдээлэлд дурдсанаар, Ким Жон Ун уг арга хэмжээний үеэр хэлэхдээ, Хойд Солонгос хамгийн хэцүү сорилтод нүүрлэх үед хоёр орны ард түмэн хувь тавилангаа нэгтгэж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулж, эцсийн ялалтад хүрсэн юм. Цаг хугацаа хэрхэн улиран өнгөрч, хэдэн зуун солигдсон ч энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх агуу их ялалт юм гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn