MONGOL

Бээжингийн төв тэнхлэг “Дэлхийн өвийн жагсаалт”-д албан ёсоор бүртгэгдэв

CRIPublished: 2024-07-27 15:50:32
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өнөөдөр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дахь бага хурлын үеэр Хятадын “Бээжингийн төв тэнхлэг- Хятадын нийслэл хотын төлөвлөлтийн тохиромжтой дэглэмийн шилдэг бүтээл” нь “Дэлхийн өвийн жагсаалт”-д албан ёсоор бүртгэгдсэн байна. Өнөөг хүртэл Хятад улсын дэлхийн өвд бүртгүүлсэн тоо 59-д хүрч байна.

13-р зуунд баригдаж эхэлсэн Бээжингийн төв тэнхлэг нь Бээжингийн хуучин хотын төвд байрладаг бөгөөд нийт урт нь 7.8 км. Энэ нь хуучин хотын бүхүйл хот төлөвлөлтийг хамарсан барилга байгууламжийн нэгдэл юм.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо "Бээжингийн төв тэнхлэг" нь дэлхийн өвийн 3, 4-р стандартад нийцэж байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хятадын засгийн газрын Бээжингийн хуучин хотын соёлын өвийг хамгаалах, өвлөн залгамжлах талаар гаргасан асар их хүчин чармайлт, гарамгай амжилтыг өндрөөр үнэлсэн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn