MONGOL

Нетаньяху Трамптай уулзсаны улмаас АНУ-ын олон нийтийн эсэргүүцэл үргэлжилсээр байна

CRIPublished: 2024-07-27 15:44:51
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Америкийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 26-ны өдөр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Флорида мужийн Мар-а-Лаго эдлэн хүрч, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай уулзав.

Мар-а-Лаго эдлэнгийн ойролцоо зарим иргэд жагсаал зохион байгуулж эсэргүүцэл илэрхийлжээ. Жагсагчид янз бүрийн уриа лоозон барьж, өндөр дуугаар хашхиран, Палестины Газын зурваст дайн үүсгэж буй Израилийг зэмлэн буруушааж, АНУ-ын засгийн газар Израильд зэвсэг нийлүүлж, Израилийн Газын зурвас дахь дайныг дуугүй зөвшөөрч байгааг эсэргүүцжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn