MONGOL

Үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн ашиг орлого нэмэгдэв

CRIPublished: 2024-07-27 15:41:45
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Үндэсний статистикийн газрын өнөөдөр нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, 1-6-р сард жилийн орлого нь 20 сая юаниас давсан үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн бодит ашгийн хэмжээ 3 их наяд 511 сая гаруй юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн байна.

1-6-р сард уул уурхайн салбарын нийт ашиг 615 тэрбум 630 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувиар буурсан бол боловсруулах аж үйлдвэрлэлийн бодит ашгийн хэмжээ 2 их наяд 498 тэрбум 510 сая юань буюу 5.0 хувиар өссөн байна. Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, байгалийн хий, усны үйлдвэрлэл, хангамжийн салбарын нийт ашгийн хэмжээ 396 тэрбум 880 сая юань буюу 23.1 хувиар өссөн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn