MONGOL

Байгалийн гамшгаас аврах ажилд 475 сая юаньийг дахин санхүүжүүлэв

CRIPublished: 2024-07-27 15:11:58
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Сангийн яамнаас өнөөдөр мэдээлснээр, Хятадын Сангийн яам болон Онцгой байдлын яам өмнөх ажлынхаа үндсэн дээр 26-ны өдөр дахин төвийн төвлөрсөн төсвөөс байгалийн гамшгаас аврах ажилд зориулан 475 сая юанийн санхүүжилт хийсэн байна. Эдээр хөрөнгө мөнгийг Аньхуй, Жянши, Хэнань, Хунань, Сычуань, Шааньши зэрэг 6 мужийн үер усны гамшгаас аврах, гамшигт нэрвэгдсэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, гамшгийн бүс дэх үйлдвэрлэл, амьдралын хэвийн байдлыг аль болох хурдан сэргээх ажилд зарцуулах юм.

Холбогдох мужуудын санхүүгийн газар хөрөнгө мөнгийг гамшгийн бүсэнд яаралтай тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авран туслах ажлыг баталгаажуулж, гамшгаас хамгаалах санхүүгийн хяналт шалгалтыг үр дүнтэй чангатгаж, хөрөнгө мөнгийг саатуулах, шилжүүлэх, зориулалтын бусаар ашиглах зэрэг хууль бус ажиллагаанаас урьдчилан сэргийлж, гамшгаас хамгаалах бүх хөрөнгийг гамшгийн бүс нутаг, гамшигт нэрвэгдсэн ард түмэнд зарцуулахыг баталгаажуулах хэрэгтэй гэж Сангийн яамнаас шаардсан байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn