MONGOL

Газын мөргөлдөөний гал зогсоох хэлэлцээр сунжирч болохгүй

CRIPublished: 2024-07-27 14:43:12
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цун 26-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Палестин-Израилийн асуудлаарх олон нийтийн хурал дээр хэлсэн үгэндээ, Газын зурваст гал зогсоох хэлэлцээ нь тодорхойгүй хугацаагаар сунжирч болохгүй, хүний амь насыг аврахыг хойшлуулж болохгүй, гамшгаас аврах хүмүүнлэгийн тусламжийг хойшлуулж болохгүй гэжээ.

Тэрээр, Газын бүс дэх мөргөлдөөн есөн сар гаруй үргэлжилсээр байгаа нь урьд өмнө хэзээ ч байгаагүй хүмүүнлэгийн гамшгийг даамжрууллаа, 40 мянга орчим гэм зэмгүй иргэд амиа алдаж, олон улсын хууль тогтоомж, олон улсын хүмүүнлэгийн хууль дүрэм зөрчигдөөд байна. Аюулгүйн зөвлөлийн 2735 тоот тогтоол баталснаас хойш бараг хоёр сар болж байна. Холбогдох орнууд гал зогсоох хэлэлцээр үргэлжилж байна гэж мэдэгдсээр байгаа ч сүүлийн хоёр сарын хугацаанд Израиль томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулсаар байна.

Газын зурваст явуулж буй цэргийн бүх ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Хятад улс Израильд шаардаж буй бөгөөд эртхэн гал зогсоохын тулд Израильд илүү их шахалт үзүүлэхийг АНУ-аас шаардаж байна. Хятад улс Аюулгүйн зөвлөлийг холбогдох тогтоолын хэрэгжилтийг ахиулахын тулд цаашид шаардлагатай арга хэмжээ авахыг дэмжиж байна гэж Фү Цун хэлэв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn