MONGOL

Парисын олимпийн наадам албан ёсоор нээлтээ хийлээ

CRIPublished: 2024-07-27 08:01:15
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам Бээжингийн цагаар 7-р сарын 27-нд Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийлээ. Нээлтийн ёслол дээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парисын олимпийн наадмыг албан ёсоор эхэлснийг зарлалаа.

2024 оны Парисын олимп нь Францын Парис хот 1900, 1924 оноос хойш 100 жилийн дараа зуны олимпийг дахин зохион байгуулж буй явдал бөгөөд Францын түүхэнд гурав дахь удаагаа зуны Олимпийн наадмыг зохион байгуулж буй тохиолдол юм.

Харин "Парис-2024" наадмын нээлтийн ёслолд орон орны тамирчид жагсан цэнгэлдэх рүү орж ирдэг уламжлалаа больж, Сена мөрнөөр завиар хөвсөн нь түүхэнд анх удаа болж байгаа юм. Тамирчид завь хөлөглөн, Парисын хамгийн алдартай газруудыг өнгөрөв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn