MONGOL

БНХАУ, БНСУ-ын ГХ-ны сайд нар уулзав

CRIPublished: 2024-07-26 19:11:46
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 7 дугаар сарын 26-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Вьентьян хотноо БНСУ-ын Гадаад харилцааны сайд Жо Тэ Ёолтой уулзжээ.

Ван И хэлэхдээ, БНСУ-ын талтай хамт дипломат харилцаа тогтоох үеийн хүсэл зорилтдоо тулгуурлаж, түншийн харилцаагаа бэхжүүлэн, нааштай хамтран ажиллаж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд БНХАУ бэлэн. Үүний тулд: Нэгд, харилцан итгэлцлээ бэхжүүлэх хэрэгтэй. Хоёрт, нийтлэг ашиг сонирхлоо нэмэгдүүлэх ёстой. Гуравт, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, хүмүүнлэг соёлын солилцоог эрчимжүүлэх ёстой гэжээ.

Жо Тэ Ёол хэлэхдээ, сүүлийн үе БНСУ, БНХАУ-ын солилцоо олширч, зөвшилцөл, хамтын ажиллагааны шинэ төлөв тогтоож байна. Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг БНСУ-ын тал маш их чухалчилж байгаа бөгөөд хоёр талаараа олон давхаргын солилцоог нэмэгдүүлж, бүтээлч яриа хэлцэл зохион байгуулан, стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна. Хятад улстай хамтран иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр талт харилцааны уян хатан чанарыг дээшлүүлэхэд БНСУ-ын тал бэлэн байна. Түүнчлэн БНСУ-ын тал нэг Хятадын зарчимдаа тууштай байгаа бөгөөд Тайвань бол Хятад улсын амин чухал ашиг сонирхол болохыг тод харж байна гэжээ.

Хоёр талаараа бас Солонгосын хойгийн нөхцөл байдлаар санал солилцжээ. Ван Их хэлэхдээ, Солонгосын хойгт дайн дажин үүсэхийг Хятад улс хүсэхгүй бөгөөд талууд хамтдаа байдлыг намжаахын төлөө ажиллахыг уриалж байна. Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn