MONGOL

Хятад улсын тусгай элч шаттл дипломат ажиллагаа өрнүүлнэ

CRIPublished: 2024-07-26 19:09:11
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын ГХЯ-ны 26-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр "сүүлийн өдрүүдэд Хятадын тал Украины хямралын талаар ятгаж эвлэрүүлэх ажлуудыг хийж байгааг олон улс анзаарсан байна. энэ тухай танилцуулаач" хэмээн сэтгүүлч хэвлэлийн төлөөлөгчөөс хүсжээ.

Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Украины хямрал өдгөө хоёр жил хагас гаруй үргэлжилж, дайн тулаан зогсохгүй байгаа тул энхийн хэлэлцээ нь тийм ч өөдрөг ойрхон биш байж, мөргөлдөөн цаашид тэлж өргөжих эрсдэл нэмэгдсээр байгаад олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа "Дэлхийн өмнөд хагас"-ын улс орнууд буюу өргөн олон хөгжиж буй орнууд санаа зовж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, хариуцлагатай том гүрний хувьд Хятад улс хямралыг улс төрийн аргаар зохицуулахыг санаачилж, уриалсаар ирсэн юм. Ши Жиньпин дарга "улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой, НҮБ-ын дүрэм болон зарчмыг хүндэтгэх ёстой, аюулгүйн салбар дахь улс орнуудын эрэлт шаардлагыг хүндэтгэх ёстой, энхийн аргаар хямралыг зохицуулах бүхий л хүчин чармайлтыг дэмжих ёстой" гэсэн санаачилгыг дэвшүүлсэн юм. үүний үндсэн дээр Хятад, Бразил хамтран "Зургаан нийтлэг ойлголт" бичиг баримтыг нийтэлсэн нь олон улсын хамтын нийгэмлэгээс талархал хүлээсэн юм. Хятад улс засгийн газрын Евразийн үйл хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч Ли Хүй 7 дугаар сарын 28-аас эхлэн Бразил, Өмнөд Африк, Индонез зэрэг оронд айлчилж, Украины хямралын тухайд дөрөв дэх ээлжийн шаттл дипломат ажиллагаа явуулж, хөгжиж буй орнуудын төлөөлөгчидтэй өнөөгийн нөхцөл байдал, энхийн хэлэлцээний үйл явцын тухайд санал солилцож, хамтаар хүчин чармайлт гаргахыг хичээх болно гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn