MONGOL

Томос Бах Шэнь Хайшюунг хүлээн авч уулзав

CRIPublished: 2024-07-26 15:31:55
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 7-р сарын 25-нд Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах Парист Хятадын төв радио телевизийн захирал болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Томас Бах Парисын Олимпийн нээлтийн ёслол, хүлээн авалтад уригдан оролцохоор ирсэн Шэнь Хайшюн тэргүүтэй Хятадын Төв Радио Телевизийн төлөөлөгчдийг халуун дотноор угтан авч, Хятадын Төв Радио Телевиз Олимпийн наадмын нээлтийг мэдээлэн дамжуулах бэлтгэлээ сайтар хангасанд талархаж буйгаа илэрхийлэв.

Томас Бах хэлэхдээ, Парисын олимпийн бэлтгэл ажил ид өрнөж, зуун жилийн дараа Парис өвөрмөц сэтгэл татам байдлаараа олимпийн наадмыг зохион байгуулж, дэлхий нийтээр харах боллоо. Тасалбарын орлого зэрэг олон үзүүлэлтээс харахад, Парисын олимп Токиогийн олимпоос хол давж, шинэ түүхийг бүтээх нь дамжиггүй. Энэ үйл явцад Хятадын ард түмэн олон улсын олимпийн хороо болон Парисын олимпод асар их дэмжлэг үзүүлсэн юм. Үүнд Хятадын төв радио телевиз чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ялангуяа 8К хэт өндөр нарийвчлалтай, хиймэл оюун ухааны дэмжлэгтэй олимпийн нэвтрүүлгийн шинэ үе шатыг нээж байна. Олон улсын олимпийн хороо Хятадын төв радио телевизтэй иж бүрэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хамтдаа хожих болно гэжээ.

Шэнь Хайшюн хэлэхдээ, Ши Жиньпин дарга "Олимпийн наадам нь хүн төрөлхтний энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн сайхан эрэл хүслийг тээж байна" гэж онцолсон байдаг. Олимпийн үзэл санаа, Хятадын спортын үзэл баримтлалыг урагшлуулах нь Хятадын төв радио телевизийн үүрэг юм. Парисын Олимпыг дамжуулах талаарх манай байгууллагын шинжлэх ухаан, технологийн хүч чадлыг Олон улсын Олимпийн хороо болон бусад орны түншүүд хүлээн зөвшөөрсөн байдаг. Ерөнхийлөгч Томас Бах Хятадын ард түмний сайн найз, манай байгууллагын хуучин анд юм. Бид Олимпийн спортыг түгээн дэлгэрүүлэхийн тулд Олон Улсын Олимпийн Хороотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn