MONGOL

Ногоон цагаан хэрэм буюу умардын гурван хамгаалалтын бүсийн ой

CRIPublished: 2024-06-07 16:16:54
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Цагаан хэрэм зөвхөн цагаан байх албагүй. Мод бут, өвс ногоогоор босгосон ногоон өнгөтэй Цагаан хэрэм мэт хамгаалалт байж болно гэдгийг Хятад улс дэлхий дахинд харуулсан юм. 2023 оны зургадугаар сард Хятад улс "Умардын гурван хамгаалалтын бүсийн ойн хөтөлбөр"-ийг бүрэн чадавхтай, бат хамгаалалттай "ногоон цагаан хэрэм" болгож, экологийн аюулгүй байдлын хамгаалалт, хаалт болгоно гэж зарласан. Энэ нь гэхдээ огт шинэ юм биш бөгөөд 40 гаруй жил үргэлжилж байгаа юм.

Хятадын дөрвөн том элсэн цөл, дөрвөн гол элсэрхэг нутаг Өвөр Монголд байдаг. Цөлжилт, хөрсний элэгдэлд өөртөө засах орны нутаг дэвсгэр нэрвэгдээд удаж байна. Умардын гурван хамгаалалтын бүсийн ойн хөтөлбөрийн хүрээнд энд ойжуулах ажлыг эрчимтэй хийж байна.

Хятадын баруун хойд, умард, зүүн хойд бүсэд их хэмжжэний таримал ой ургуулах, экологийн систем байгуулах төслийг Умардын гурван хамгаалалтын бүс гэдэг. Хятадын засгийн газар 1978 онд энэ стратегийн төслийг үндэсний эдийн засгийн бүтээн байгуулалтын чухал төсөл жагсаалтад оруулж, 8 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Эдүгээ төслийн зургаа дахь шатны ажил үргэлжилж байна. Хойд нутгийн 13 муж, өөртөө засах орны 725 хошуу сянь үндэсний хэмжээний энэ төсөлд хамрагдаж, 4.4 сая хавтгай дөрвөлжин км талбайг хамарч байгаа Хятадын газар нутгийн 45 хувь болох юм. Стратегийн энэ төсөл гадаад дотоодод "Ногоон цагаан хэрэм" гэсэн нэртэй болжээ. Хятад улс одоо төслийн хүрээнд ойжуулсан талбайгаа 32 сая га-аар тэлээд байна.

Умардын гурван хамгаалалтын бүс төсөл одоо салхи, шороон шуурганаас хамгаалах, хөрс ус хамгаалах, тариалангийн талбай, бэлчээр хамгаалах ногоон хана болж экологи, эдийн засаг, нийгмийн асар их үр өгөөж өгчээ. Мөн экологийн нөхөн сэргээлтийн бэлэг тэмдэг болж, дэлхийд экологийн сэргээн байгуулалтын үлгэр жишээ төсөл болсон юм.

Хятад улс үүний зэрэгцээ олон улсын солилцоо хамтын ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлж, цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцид нэгдэж, дэлхийн цөлжилттэй тэмцэх ажилд идэвхтэй оролцож байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn