Намцо нуурын эрэгт сарлаг унасан жуулчин
Тавдугаар сар шувтарч дулаарсан тул Төвөдийн Намцо нуур бүрэн гэсч, ийшээ зүглэх жуулчид тасрахгүй цувж байна. Намцо гэдэг нь төвөдөөр Тэнгэрийн нуур гэсэн утгатай. Төвөдийн өндөрлөгт, нутгийн төв хэсэгт орших Төвөдийн хоёр дахь том нуур, Хятадын гурав дахь том давстай нуур юм. Намцо нь дэлхийд хамгийн өндөрлөг газарт тогтсон том нуур гэдгээрээ алдартай. Далайн түвшнээс дээш 4718 метрийн өндөрт байдаг бөгөөд зүүнээс баруун тийш 70 гаруй километр урт, өмнөөс хойшоо 30 гаруй километр өргөн, дөрвөлжин хэлбэртэй, 1920 квадрат км талбай эзэлдэг байна.
Тэнгэрийн нуур гэсэхтэй зэрэгцэн хол ойроос жуулчид энд ирцгээнэ. Нуур аялал жуулчлалын улирал нээхэд зориулж үндэстний онцлогтой дуу хөгжим тоглуулж, зураг авахуулж, байгалийн сайханд зугаалдаг. Ялангуяа энэ нутгийн нэгэн соёл болох сарлаг унаж зургаа авахуулах нь жуулчдын мөрөөдөл юм.