MONGOL

Арга башраар олон улсын хамтын нийгэмлэгийг мэхэлж чадахгүй

CRIPublished: 2024-05-25 00:40:25
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадынардын дунд “Хонины толгой өлгөөд нохойнмах зарсан нь” хэмээх ёгт хэлц үг бий.Энэ хэлц үгээр Тайваний бүс нутгийнудирдагч Лай Чиндэгийн “5 дугаар сарын20”-ныилтгэлийг зүйрлэхэд тун оновчтой байна.Тэрээр “ардчилал” гэгчийнхээ тухайдур зоргоороо ярьж, Тайвань бол “дэлхийнардчиллын холбоос болсон онцлог талтай”,“дэлхийнардчиллын нийлүүлэлтийн гинжингийнгол зангилаа” хэмээж, “Тайванийгтусгаар тогтнуулах” үзэл баримтлалдаахуурамч халхавч болгохоор оролдож,хуурамч “ардчилал”-ын нэрээр Америктэргүүтэй барууны орнуудын улс төрчдийнХятадыг эсэргүүцэх шаардлагад нь зохицоннийцэж, өөртөө илүү олон түшиг, гаднынтусламж хайж байна. Гэхдээ хэрхэн ингэжгадар халхавч зохиосон ч “ардчилалхудлаа, Тайванийг тусгаар тогтнуулахбол үнэн” гэдэг мөн чанараа нуун далдалжчадахгүй, Тайвань бол Хятад улсын Тайваньгэдэг энэ бодит үнэнийг ч өөрчилжчадахгүй юм.

ЛайЧиндэ мэт хүмүүс “ардчилал”-ын тухайихийг ярих байтугай үнэн хэрэгтээ тэдардчиллаас няцсан төрөл бүрийн хуйвалдаанхийсээр ирсэн. Сүүлийн найман жилдМиньжиньдан нам буюу Ардчилсан дэвшилтэтнам арлын дотоодод “ногоон терроризм”бий болгож, санал нийлснийг өөртөө татажнийлэхгүйг нь гадуурхаж, улс төрийнөрсөлдөгчөө унагаж, өөрт нь ашиггүймэдээллийн хэрэгслийг хааж, ардчиллынзарчмыг уландаа гишгэж, Тайванийардчиллыг эвдсэн тул арлын дотоодынолон салбарынхан Ардчилсан дэвшилтэтнам Тайваний ардчиллыг хойш ухраасангэсэн дүгнэлтийг аль хэдийн өгсөн. Үүнийзэрэгцээ, Лай Чиндэ мэтийн хүмүүс“Тайванийг тусгаар тогтнуулах” байрсууриа бататгахыг оролдон, нэг Хятадынзарчим хийгээд “1992 оны нийтлэг ойлголт”-ыгхүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үүнээсболж Тайваний гадаад үйл ажиллагааныорон зай улмаар багассан юм.

Дотоодгадаад харилцаа хүндрэлд орсон нөхцөлдАрдчилсан дэвшилтэт намын эрх баригчид“Тайванийг дэлхий дахинд харуулах”хэмээн дур зоргоороо хөөрөгдөж, “Тайванийасуудлыг олон улсын асуудал болгох”-оорхуйвалдаж байна. Тэд голдуу хоёр аргабарилд түшиглэж байна. Нэгд, Тайваньдэлхийн үйлдвэрлэлийн гинжин, нийлүүлэлтийнгинжинд туйлын чухал байр суурьтайхэмээн хөөрөгдөж, өөрийгөө дээш өргөх.Хоёрт, “ардчилал”-ынуран үг ашиглан Тайванийи түүхийг мушгингуйвуулж, Тайваний хууль эрхзүйн статусыг бусниулж, олон улсын хамтыннийгэмлэгийг мэхлэн төөрөгдүүлэхийгзэхэж байна.

Эдгээржилүүдэд олон улсад ийм нэгэн сөрөгурсгал бий болсон. АНУ нь “ардчиллаарэрх мэдлийг эсэргүүцэх” гэгч хуурамчүлгэр тарааж, “Ардчиллындээд хэмжээний хурал” гэгчийг зохионбүлэг хуваасан сөргөлдөөн өдөөж, хувийнашиг олохоор зэхэж байна. Ардчилсандэвшилтэт намын эрх баригчид боломжзавшаан хэмээн үзэж, “ардчиллынфракц”-ад орохоор арга бүхнээ шавхажбайгаа бөгөөд ингэснээр Тайвань тэрдоороо “Дэлхийн Тайвань” болж өөрчлөгдөн,гаднын дэмжлэгийг олно хэмээн андуурчбайна. Энэ бол хий хоосон мөрөөдөл юм.

ЛайЧиндэ “5 дугаар сарын 20”-ныилтгэлдээ хоёр эргийг “харилцанхарьяалагдахгүй” хэмээн илээр сурталчилж,“хоёрорны онол” гэгч шинэ зүйл сурталчилсанявдлыг нь эх газар болон арлын дотоодынолон нийт хатуу шүүмжлэв. Тайванийасуудлын түүхийн учир шалтгаан товтодорхой, хоёр эргийнхэн нэг Хятад улсадхарьяалагдах үнэн бодит байдал хийгээдодоогийн байдал тов тодорхой. Лай Чиндэямар хуурамч үгээр “Тайванийг тусгаартогтнуулах” үзэл ойлголтоо чимсэн чбодит үнэнийг мушгин гуйвуулж чадахгүй,хоёр эргийн харилцааны одоогийн байдлыгөөрчилж чадахгүй.

Хуульэрхзүйн хувьд авч үзвэл, “Каирынтунхаг”, “Потсдамыналбан мэдэгдэл” зэрэг олон улсын хуульэрхзүйн хүчин бүхий багц баримт бичгүүдэдХятад улс Тайваньд бүрэн эрхтэй гэжтодорхой заасан байдаг. Гаднын хүчинхөндлөнгийн оролцоо хийж эвдсэн зэрэгшалтгааны улмаас Тайваний хоолойн хоёрэргийнхэн хараахан нэгдэж чадаагүйболовч эх газар болон Тайвань бүгдээрээнэг Хятад улсад харьяалагдах бодит үнэнямагт өөрчлөгдөөгүй, Хятад улсын бүрэнэрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалерөөс салж байгаагүй, салахыг зөвшөөрөхгүйюм.

1971онд, НҮБ-ын ерөнхий ассамблейн 26-рчуулганд илт дийлэнхийн саналаар 2758-ртоот шийдвэр баталж, улс төр, хуульэрхзүй болон процессын хувьд Тайванийгбагтаасан нийт Хятад улсын НҮБ дахьтөлөөх эрхийн асуудлыг тууштай шийдвэрлэж,Хятад улсаас НҮБ дахь суудал бол цорынганц, “ХоёрХятад улс”, “НэгХятад, Нэг Тайвань”-ий асуудал оршихгүйгтодорхойлсон. Нэг Хятадын зарчим ньолон улсын хамтын нийгэмлэгийн түгээмэлнийтлэг ойлголт, олон улсын харилцааныүндсэн хэм хэмжээ болсон. Нэг Хятадынзарчмын үндэс суурь дээр дэлхийн 183 улсорон Хятад улстай дипломат харилцаатогтоосон. Сүүлийн өдрүүдэд олон орнызасгийн газар, улс төрчид мэдэгдэлгаргаж, Нэг Хятадын зарчмыг журамлансахихаа онцолж, Тайвань бол Хятад улсынсалж болшгүй нэг хэсэг гэдгийг онцолж,“Тайванийгтусгаар тогтнуулах” ямарваа хагаланбутаргах ажиллагаа болон гаднын хүчинХятадын дотоод засаглалд хөндлөнгөөсоролцох үйлдлийг эсэргүүцнэ гэцгээв.Энэ бол хүмүүсийн санал бодол, их чигхандлага юм.

Тайваньбол Хятад улсын Тайвань, харин “ДэлхийнТайвань” биш. Лай Чиндэ мэтийн хүмүүсболон гаднын хүчин хэрхэн сүлбээлэнжүжиглэсэн ч Тайвань бол Хятад улсыннэг хэсэг гэдэг статус, бодит үнэнийгөөрчилж чадахгүй, Хятад улс нэгдэхтүүхийн хандлагыг хориглож чадахгүй.“Тайванийгтусгаар тогтнуулах” бол гарцгүй мухарзам. Улс орныг хагалан бутаргах, үндэстнийэрх ашгийг зарж буй тэдгээр хүмүүсийнхуурамч арга бааш олон улсын хамтыннийгэмлэгийг хууран мэхэлж чадахгүй.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn