MONGOL

Японы иргэд эсэргүүцлийн жагсаал хийжээ

CRIPublished: 2024-04-27 15:46:53
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Саяхан Япон улс цөмийн бохирдолтой усыг далайд цутгах тав дахь удаагийн ажиллагаагаа эхэлсэн нь талуудын хатуу шүүмжлэлд ахин өртөж эхэллээ. 4 дүгээр сарын 26-ны орой Японы иргэд Токиод эсэргүүцлийн жагсаал хийж, Японы засгийн газар талуудын эсэргүүцлийг үл ойшоон, цөмийн бохирдолтой усыг далайд цутгах ажлаа дахин эхлүүлснийг эсэргүүцэж, далайд цутгах явцад аюулгүйн осол удаа дараа гарсан явдалд маш сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ.

Фукушимагийн цөмийн ослын улмаас өөр газар шилжиж очсон Фукушимагийн зарим иргэд ч мөн өдрийн эсэргүүцлийн жагсаалд оролцжээ. Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн зүгээс Фукушимагийн цөмийн ослын дараа шийдвэрлэлт, Фукушимагийн цөмийн бохирдолтой усны шийдвэрлэлт, Фукушимагийн сэргээн босголтын зэрэг асуудалд эцэс төгсөл харагдахад хэцүү гэж тэд хэлжээ. Фукушимагаас дүрвэж явсан олон иргэд гэр нутагтаа эргэн очиж, сэргээн босгох хүсэл эрмэлзэл мөн хол байсаар гэж ярьжээ.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn