MONGOL

Хятад Америкийн харилцаанд Хятадын тал гурвыг баримталдаг

CRIPublished: 2024-04-26 10:22:31
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Бээжин хотод Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хэлэлцээ хийв. Ван И сайд хэлэхдээ, өнгөрсөн оны 11-р сард Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Жо Байдентэй Сан-Францискод уулзахдаа Хятад Америкийн харилцааны "Сан-Францискогийн хэтийн төлөв"-ийг гаргасан. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн удирдлага дор хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой байдлаа сэргээж, олон салбарын яриа уулзалт, хамтын ажиллагаа олширч эхэллээ. Гэвч Хятад Америкийн харилцаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл бас нэмэгдэж, Хятадын зүй ёсны хөгжлийн эрх, амин чухал ашиг сонирхол тасралтгүй сорилттой тулгарч байна.

Хятадын байр суурь тогтвортой, тодорхой юм. Тухайлбал: Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах багтаамжиттай байр сууриар Хятад Америкийн харилцааг хөгжүүлэхийг хичээж, ард түмэн, даян дэлхий, ирээдүйн харилцаанд чухалчилдаг. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх" зарчмыг тууштай мөрдөж, Хятад Америкийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхийг хичээдэг. Амин чухал ашиг сонирхлын асуудлаар харилцан хүндэтгэж, Хятад улсын дотоодод хөндлөнгөөс оролцохгүй байх, Хятадын хөгжлийг хорьж хязгаарлахгүй байх, Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашигт халдахгүй байхыг Америкийн талд сануулж анхааруулсаар ирсэн юм гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn