MONGOL

Беньямин Нетаньяху цэргийн ажиллагааны төлөвлөгөө батлав

CRIPublished: 2024-04-26 09:38:00
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод газар дээр нь явуулах цэргийн ажиллагааны төлөвлөгөөг ерөнхий сайд Беньямин Нетаньяху баталсан гэж Израилийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн компани 25-нд мэдээлэв.

Израиль цэргийн ажиллагаа явуулах бэлтгэл хийж, энгийн иргэдийг Рафах хотоос нүүлгэн шилжүүлэх төлөвтэй байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх тушаалыг ерөнхий сайд хараахан өгөөгүй байгаа гэж тус мэдээлэлд дурджээ.

Арабын хэвлэлд мэдээлснээр, Египетийн төлөөлөгчид энэ сарын 26-нд Израильд очиж, Израиль болон ХАМАС хооронд гал зогсоох хэлэлцээрийн талаар ярилцах юм байна.

Палестин-Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Палестины 1.5 сая гаруй энгийн иргэн Рафах хотод хоргодож байна. Израилийн цэргийн ажиллагаанд энгийн иргэд олноор хохирох вий гэж олон улсын хамтын нийгэмлэг сэтгэл түгшиж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn