MONGOL

Украин гадаадад байгаа цэргийн насны эрчүүддээ паспорт олгохгүй болов

CRIPublished: 2024-04-26 09:39:50
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Украины ГХЯ дөрөвдүгээр сарын 24-нд албаны веб сайтад мэдээлснээр, Украины засгийн газар хилийн чанадад байгаа цэргийн алба хаах насны Украйны эрчүүдэд дипломат байгууллагаар дамжуулан иргэний паспорт, гадаад паспорт авахыг хориглоно гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины засгийн газрын холбогдох тогтоолын дагуу хилийн чанадад байгаа цэргийн алба хаах насны (18-60 насны) Украин эрчүүдэд паспортыг элчин сайдын яам, консулын газраар дамжуулан олгохгүй. Паспорт мэдүүлэх, олгох ажлыг Украины Дотоод хэргийн яамны Цагаачлалын алба, түүний харьяа төрийн өмчийн бичиг баримт хүлээн авах байгууллага хариуцна. Шинэ журмаар холбогдох бичиг баримт бүрдүүлэх өргөдлийг зөвхөн Украины дотоодод хүлээж авах юм байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn