MONGOL

Америкийн арми Газын зурваст усан онгоцны түр зогсоол барьж эхэлжээ

CRIPublished: 2024-04-26 09:24:57
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Израилын арми 25-ны орой мэдэгдэл гаргаж, Америк Газын зурваст усан онгоцны түр зогсоол байгуулж эхэлсэн. Израилын арми "аюулгүй байдал, логистикийн дэмжлэг" үзүүлж байна гэжээ.

Америкийн Төв командлалын удирдсан Газын зурваст тусламжийн бараа хүргэх ажилд тус дөхөм болох зорилгоор Газын зурвас дахь тэнгисийн эрэгт "логистикийн коридор" байгуулах шинэ санаачилгыг Израилын арми зөвшөөрсөн гэж мэдэгдэлд тэмдэглэв.

Америкийн БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн байлдааны хөлөг онгоцнууд Газын зурвасын ойролцоо Газар дундад тэнгисийн усан хилд түр зогсоол болон гарц барьж эхэлсэн бөгөөд одоогоор урьдчилсан төслүүд хэрэгжүүлж байна гэв.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn