MONGOL

Шэньжөү-18 хөлгийг амжилттай хөөргөв

CRIPublished: 2024-04-25 22:55:25
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, 2024 оны 4-р сарын 25-ны өдрийн Бээжингийн цагаар 20 цаг 59 минутад, Шэньжөү-18 нисэгчтэй сансрын хөлөг тээсэн Чанжэн-2F зөөгч пуужинг Жиү Чуань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөж, 10 минут орчмын дараа Шэньжөү-18 хөлөг пуужингаас амжилттай салж, төлөвлөсөн тойрог замдаа орлоо. Одоогийн байдлаар сансрын нисэгчдийн багийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хөөргөлт бүрэн амжилттай болсон байна.

Энэхүү нислэг нь Хятад улсын сансрын станцыг ашиглах, хөгжүүлэх шатанд орсны дараах гурав дахь нислэгийн үүрэг бөгөөд сансрын төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойших 32 дахь пуужин хөөргөх ажиллагаа, Чанжэн зөөгч пуужингийн 518 дахь хөөргөлт юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn